Exquisite Goods

БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

"Дэлхийн боловсролыг тэгш байдлаар"

Сургалтын хөтөлбөр

“EDUCATION CENTER OF JAPAN” дэргэдэх Япон хэлний сургалтын төв нь сургалтын хөтөлбөрөө Монгол Улсын Их Сургууль, Япон-Монгол төвийн Япон хэлний багш нартай хамтран боловсруулан Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хэлний боловсролын салбар сургуулиас батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу анхан шатнаас гүнзгий шат хүртэлх багц сургалтыг явуулдаг. Тус  сургалтын төв нь дараах хичээлийн хөтөлбөрүүдийн дагуу сургалт зохион байгуулж байна.

N5-N3 түвшний сургалт
Япон хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлтгэх сургалт
Богино хугацааны сургалт
Япон хэлний ганцаарчилсан сургалт
Ур чадварын дадлагажигч (гэрээний ажилтан)-д Япон хэлний мэдлэг олгох Япон хэлний сургалт 

Япон улсын их дээд сургуулиудын хэлний бэлтгэл болон Япон хэл сонирхогчдод зориулсан анхан шатны Япон хэлний сургалт /N5 түвшин/

Хичээлийн агуулга: Япон хэлний цагаан толгойноос эхлэн Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N5 түвшин буюу анхан шатны дүрэм, үгийн сан, яриа, сонсголын хичээлүүдээс бүрдэнэ.

Япон улсын их дээд сургуулиудын хэлний бэлтгэл болон Япон хэл сонирхогчдод зориулсан ахисан анхан шатны Япон хэлний сургалт /N4 түвшин/

Хичээлийн агуулга: Япон хэлний анхан шатнаас Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N4 түвшин буюу ахисан анхан шатны дүрэм, үгийн сан, яриа, сонсголын хичээлүүдээс бүрдэнэ.

Япон улсын их дээд сургуулиудын хэлний бэлтгэл болон Япон хэл сонирхогчдод зориулсан дунд шатны Япон хэлний сургалт /N3 түвшин/

Хичээлийн агуулга: Япон хэлний ахисан анхан шатнаас Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N3 түвшин буюу дунд шатны дүрэм, үгийн сан, яриа, сонсголын хичээлүүдээс бүрдэнэ.

Япон хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлтгэх сургалтууд

JLPT, NАТ-TEST, J.TEST, JFT-Basic зэрэг Япон хэлний бодит мэдлэгийн шалгалт болон түвшин тогтоох шалгалтын эрчимжүүлсэн сургалтууд

JLPT, NАТ-TEST, J.TEST, JFT-Basic зэрэг Япон хэлний бодит мэдлэгийн шалгалт болон түвшин тогтоох шалгалтын эрчимжүүлсэн сургалтууд

Богино хугацааны сургалт

Хичээлийн агуулга: Японы элчин сайдын яамнаас виз хүсэх ярилцлага болон Япон улсын их, дээд сургуулиудын элсэлтийн сонгон шалгаруулалтын ярилцлага зэрэгт бэлдэнэ. Япон хэлний харилцан ярианы түвшин, үгсийн санг нэмэгдүүлэх хичээлүүдийг заана.

Япон хэлний ганцаарчилсан сургалт

Хичээлийн агуулга: Тухайн суралцагчаас түвшин тогтоох шалгалт авч, тохирсон түвшинд сургалтыг зохион байгуулна. Суралцагчийн зорилгод нийцүүлэн дүрэм, үгийн сан, ханз, яриа, сонсголын хичээлүүдийг заана.

03

Ур чадварын дадлагажигч (гэрээний ажилтан)-д Япон хэлний мэдлэг олгох Япон хэлний сургалт 

Хичээлийн агуулга: Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллахад шаардлагатай Япон хэлний анхан шатны мэдлэгийг олгох төдийгүй тухайн улсад ажиллаж, амьдрахад зориулан багаар ажиллах чадвар, мэндчилгээний соёл болон биеэ зөв авч явах дадал зэргийг заана.

Хамтран ажилладаг Япон улсын сургуулиуд 日本の交流協定校

“Дэлхийн боловсролыг тэгш байдлаар”