Ёкохама YMCA Бизнес, Анагаах ухааны коллеж






YMCA Олон Улсын Бизнес, Анагаах ухааны Коллежийн танилцуулга
YMCA Бизнес, Анагаах ухааны коллеж нь Канагава мужийн Ёкохама хотод байрладаг бөгөөд 1988 оноос эхлэн YMCA Бизнесийн сургуулийн Япон хэлний тэнхимээр анх олон улсын оюутнуудыг элсүүлж авч эхэлсэн 33 жилийн түүхтэй сургууль юм. Дэлхийн 40 гаруй улсаас 2000 давсан оюутнууд хүрэлцэн ирж суралцан, чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдсээр байна.
Сургуулийн орчин
YMCA Бизнес, Анагаах ухааны коллежийн хичээлийн тэнхим нь 9 давхар барилгын 8, 9 -н давхарт байрладаг. Сургуулийн орчинд спортын клуб, дугуйлангууд байдаг бөгөөд YMCA коллежийн хөдөлмөр, эмчилгээний тасагт суралцаж буй оюутнууд, хүүхэд багачууд, өндөр настан гэх мэт бүх насны хүмүүс үйлчлүүлэх боломжтой. Канагава мужийн төвд байрлах Каннай боомтын түүхэн барилгууд, сүүлийн үеийн тансаг хоолны газрууд, хувцас загвараар алдартай аялал жуулчлалын бүсүүд болох Минато Мирай-21 хороолол, Мотомачи-Чүкагай зэрэгтэй ойрхон байрладаг учир хичээлийн бусад цагуудад орчин тойрноороо аялж зугаалахад тохиромжтой. Сургуультай хамгийн ойр байрлах Каннай, Нихонодори галт тэрэгний зогсоол руу Тохокү хурдан галт тэрэг, Ёкохама хотын метрогоор 30 минут орчим явж очдог.
Сургалтын төлбөр
⦁ Сургалтын төлбөр болон бусад зардлыг оршин суух зөвшөөрөл олгосноос хойш долоо хоногийн дотор шилжүүлнэ. Шилжүүлгийг баталгаажуулсны дараа оюутанд “Элсэлтийн зөвшөөрөл”, “Оршин суух гэрчилгээ”-г илгээнэ. Хүлээн авсны дараа Японы элчин сайдын яаманд виз мэдүүлэн, онгоцны тийзээ захиалж, Япон улс руу зорчино.
Элсэх үед оюутны япон хэлний мэдлэгээс хамаарч, элсэлтийн хураамжийг бууруулах /чөлөөлөх боломжтой.
- Төлбөрийн нөхцөл
YMCA Япон хэлний сургууль
Бүтэн жилийн сургалтын төлбөр
790.000 иэн
Хагас жилийн сургалтын төлбөр
395.000 иэн
YMCA Эрүүл мэнд, Халамжийн Ацүги Коллеж
1.5 жилийн төлбөр
10-р сард элсэх
1.090.000 иэн
2 жилийн төлбөр
4-р сард элсэх
1.420.000 иэн
YMCA Олон Улсын Бизнесийн Кавасаки Коллеж
1 жилийн төлбөр
4-р сард элсэх
780.000 иэн
1.5 жилийн төлбөр
10-р сард элсэх
1.120.000 иэн
2 жилийн төлбөр
4-р сард элсэх
1.460.000 иэн
Сургуулийн элсэлт, бүртгэл
- Өргөдөл гаргагчийн үндсэн нөхцөл
⦁ Япон улсад улсад суралцах хүсэл эрмэлзэлтэй байх
⦁ Эх орондоо 12 жилийн боловсрол эзэмшсэн эсвэл их дээд сургуульд элсэн орох болзол хангасан байх.
⦁ Тус сургуульд элсэн суралцах сургуулийн ярилцлагад (онлайн) оролцсон байх.
⦁ Японд амьдардаг холбоо барих хүнтэй байх
⦁ 18-с дээш насных байх
- Элсэлтийн журам
⦁ Өргөдөл гаргах хугацаанд шаардлагатай бичиг баримтыг боловсруулан илгээх
Боловсруулсан бичиг баримтыг Япон улсын цагаачлалын албанд мэдүүлэх
⦁ Цагаачлалын албанаас оршин суух зөвшөөрлийн гэрчилгээ авах
⦁ Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N5-тай тэнцэх хэмжээний (150 цаг үзсэн тодорхойлолт) мэдлэг /Япон хэлний чадварыг нотлох сертификат.
10 сарын элсэлтийн хариу – 8 сарын сүүлээр
4 сарын элсэлтийн хариу – 2 сарын сүүлээр