Сэйган Япон хэлний сургууль










Сургуулийн танилцуулга
Сэйган Япон хэлний сургууль нь Осака хотод байрладаг. Осака хот нь олон улсын худалдааны гудамж, эзэн хааны хуучин ордон, “Universal studio japan” парк зэргээрээ алдартай. Тус сургууль нь ихэвчлэн Ази, Номхон далайн улсуудын оюутнуудыг элсүүлдэгээрээ онцлогтой.
Багш ажилчид
Сэйган Япон хэлний сургуулийн багш нар нь эелдэг, нөхөрсөг байдлыг чухалчилдаг, заах арга зүй сайтай хамт олон юм. Тус сургуулийн багш нар оюутнуудад тухтай бөгөөд олон улсын хүмүүсээс бүрдсэн нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэхэд зорин ажилладаг. Их сургууль болон ажилд ороход шаардлагатай Япон хэлний чадваруудыг хичээлийн хөтөлбөрт тусгахын сацуу нийгмийн идэвх оролцоотой оюутан бэлтгэн гаргадаг. Япон улсад амьдрахад тулгарч буй асуудлуудыг хамт шийдэж, бүх талыг туслалцааг үзүүлж ажилладаг.
Сургалтын төлбөр
Сургалтын төлбөр болон бусад зардлыг оршин суух зөвшөөрөл олгосноос хойш долоо хоногийн дотор шилжүүлнэ. Шилжүүлгийг баталгаажуулсаны дараа бид танд “Элсэлтийн зөвшөөрөл” “Оршин суух гэрчилгээ”-г илгээх болно. Хүлээж авсны дараа Японы Элчин Сайдын Яаманд виз мэдүүлэн онгоцны тийзээ захиалж Япон улсад зорчих.
- Төлбөрийн нөхцөл
Эхний жил
770.000 иен
Хоёр дахь жил
690.000 иен
Сургуулийн элсэлт, бүртгэл
- Өргөдөл гаргагчийн үндсэн нөхцөл
⦁ Япон улсад улсад суралцах хүсэл эрмэлзэлтэй байх
⦁ 12 жил (Ахлах сургууль төгссөн, түүнтэй адилтгах боловсролтой) ба түүнээс дээш боловсролийн зэрэгтэй байх
- Элсэлтийн журам
⦁ Өргөдөл гаргах хугацаанд шаардлагатай бичиг баримтыг боловсруулан илгээх
Боловсруулсан бичиг баримтыг Япон улсын цагаачлалын албанд мэдүүлэх.
⦁ Цагаачлалын албанаас оршин суух зөвшөөрлийн гэрчилгээ авах.