Эйко Япон хэлний сургууль











Сургуулийн танилцуулга
Эйко Япон хэлний сургууль нь Сайтама мужийн Хигашияма болон Ханно хотуудад байрладаг. Дэлхийн олон орноос оюутан элсүүлдэг бөгөөд бүх төгсөгч оюутнууддаа Их сургууль болон ажлын байрыг танилцуулж өгдөг. Сургуулийн зорилго нь оюутны суралцах тав тухтай орчноор хангаж, олон улсын хүний нөөцийг бүрдүүлэх юм.
Тус улсын соёлыг ойлгоход тухайн улсын хэлийг сурах нь хамгийн чухал ч Эйко Япон хэлний сургууль нь зөвхөн Япон хэлийг сурахаас гадна оюутан бүрийн хүсэл мөрөөдлийг бүх хүч чадлаараа дэмжиж, дэлхийд идэвхитэй үүрэг гүйцэтгэх хүний нөөцийг хөгжүүлэхийг зорьдог.
Эйко Япон хэлний сургууль нь сурагчиддаа хичээлээс гадуур үйл ажиллагаанд оролцох боломжоор хангаж өгдөг нь зөвхөн академик мэдлэг бус төрөл бүрийн салбарын туршлага хуримтлуулах, соёлыг ойлгох боломжийг бий болгодог. Эйко Япон хэлний сургуулийн төгсөгчид Япон улсын бүхий л Их Дээд сургуулиудад цааш элсэн суралцах боломжтой.
Сургуулийн орчин
Эйко Япон хэлний сургууль нь Сайтама мужид хоёр салбартай. Токио хотод ойрхон байрлалтай /30-60 минут явах зайтай/ боловч амьдрах өртгийн хувьд харьцангуй хямд байдаг. Сургуулийн эргэн тойрон нь ногоон байгууламж, цэвэр агаар болон хотжилтыг хослуулсан, цагийн ажлын олдоц ихтэй учраас амьдрахад таатай нөхцөлтэй.
Оюутнууд орон нутагт зохион байгуулагддаг сайн дурын үйл ажиллагаа, баяр ёслолыг анги хамт олноороо үзэж, цагийг хөгжилтэй өнгөрөөдөг. Сайтама хотын үзэсгэлэнт газруудын дунд байрладаг учир чөлөөт цагаараа ууланд алхах зэргээр байгалтай ойр байх боломжтой.
Сургалтын төлбөр
Сургалтын төлбөр болон бусад зардлыг оршин суух зөвшөөрөл олгосноос хойш 2 долоо хоногийн дотор шилжүүлнэ. Шилжүүлгийг баталгаажуулсны дараа сургуулийн зүгээс “Элсэлтийн зөвшөөрөл”, “Оршин суух гэрчилгээ”-г илгээнэ. Эдгээр бичиг баримтыг хүлээж авсны дараа Япон Улсын Элчин Сайдын Яаманд виз мэдүүлэн, онгоцны тийзээ захиалж, Япон улс руу зорчино.
- Төлбөрийн нөхцөл
Япон хэлний сургалт
1 жил
756,400 иен
1.6 жил
1,099,600 иен
2 жил
1,442,800 иен
Тэтгэлэг
- Хоцролт, таслалтгүй байдлыг урамшуулах тэтгэлэг
⦁ Төгс ирцийн шагнал (нэг жил суралцахад хоцролт , таслалтгүй байх) 30,000 иен
⦁ Сургуулийн тэргүүний шагнал (90% ба түүнээс дээш хувийн ирц, жилийн турш А+ ба түүнээс дээш оноо авсан) 10,000 иен
- Мэргэшлийн шалгалтын урамшууллын шагнал
⦁ Нэр хүндтэй их сургуульд тэнцсэн оюутнууд 50,000 иен
⦁ Олон улсын оюутнуудад зориулсан Японы их сургуулийн элсэлтийн шалгалт (EJU) Япон хэлний хичээлүүд 300 ба түүнээс дээш оноо авсан бол 30,000 иен
⦁ Япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT) N1 түвшинд тэнцвэл 30,000 иен
- Японы засгийн газрын урамшуулал
⦁ Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамны Гадаад оюутны сургуулийн урамшууллын төлбөр 30,000-42,000 / сар
⦁ Гадаадад оюутныг дэмжих тэтгэлэг 80,000
⦁ Орон нутгийн байгууллагын олон улсын солилцооны тэтгэлэг 10,000-100,000 / сар
⦁ Хувийн байгууллагын багийн тэтгэлэг 10,000-100,000 / сар
Сургуулийн элсэлт, бүртгэл
- Элсэлтийн шалгалтын арга
⦁ Бичиг баримт шалгах
⦁ Цахим ярилцлагын шалгалт
⦁ Япон хэлний түвшин тогтоох тест
- Өргөдөл гаргагчийн үндсэн нөхцөл
⦁ Япон улсад суралцах хүсэл эрмэлзэлтэй байх
⦁ ЕБС төгссөн болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
⦁ Их, дээд сургуулиа төгссөнөөс хойш 5-аас дээш жилийн хугацаа өнгөрөөгүй байх
- Элсэлтийн журам
⦁ Өргөдөл гаргах хугацаанд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн сургууль руу илгээнэ. Боловсруулсан бичиг баримтыг сургуулийн тал шалган, бүрэн байгаа тохиолдолд Япон улсын цагаачлалын албанд оршин суух зөвшөөрөл хүснэ.
⦁ Ярилцлаганд орох
⦁ Цагаачлалын албанаас оршин суух зөвшөөрлийн гэрчилгээ авах