Осака Япон хэлний сургууль






Сургуулийн танилцуулга
Осака Япон хэлний сургууль нь Япон улсын Осака мужийн Сакай хотноо 1955-онд үүсгэн байгууллагчдын хуралдсанаар Сакай хотод үүсгэн байгуулагдсан . Дэлхийн улс орон бүрээс жил бүр олон зуун оюутан суралцагчид Осака Япон хэлний сургуулийг зорин ирсээр байна.
Монгол улсаас элсэн суралцаж буй олон оюутан бий. Осака Япон хэлний сургуульд суралцсанаар цааш үргэлжлүүлэн Япон Улсын Их Дээд сургуулиадад ч суралцах боломжтой. Сургуулийн хамт олон үүсгэн байгуулагдсан цагаасаа оюутан суралцагчдын сайн сайхан ирээдүйн төлөө хамтын халуун сэтгэлээр урагшилсаар байна.
Сургуулийн орчин
Осака Япон хэлний сургууль нь хичээлийн гурван байр, нэг дотуур байртай үйл ажиллагаа явуулж байна. Япон улс, тэр дундаа Кансай мужийн Осака хотын ард иргэд эелдэг найрсаг зан чанараараа алдартай. Сакай хотын Токивачо, Бэрүгамотто, Хигашисакаяама цэцэрлэгт хүрээлэнгүүдийн дунд Осака Япон хэлний сургууль байрладаг.
Хичээлийн бус цагаар оюутан сурагчид чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөхөөс гадна ойролцоох их дээд сургуулиудтай танилцах боломжтой. Осака хотод олон улсын худалдааны гудамж, эзэн хааны хуучин ордон, далайн үзэсгэлэнт аквариум, “Universal studio japan” парк зэрэг олон гайхалтай соёл урлагийн цогцолборуудтай.
Осака Япон хэлний сургуультай хамгийн ойр галт тэрэгний буудал нь Мидосүжи шугамын Китаханада өртөө юм.
Сургалтын төлбөр
Сургалтын төлбөр болон бусад зардлыг оршин суух зөвшөөрөл олгосноос хойш долоо хоногийн дотор шилжүүлнэ. Шилжүүлгийг баталгаажуулсаны дараа оюутанд “Элсэлтийн зөвшөөрөл” “Оршин суух гэрчилгээ”-г илгээнэ. Хүлээж авсны дараа Японы Элчин Сайдын Яаманд виз мэдүүлэн, онгоцны тийзээ захиалж, Япон улсад зорчино.
- Төлбөрийн нөхцөл
- Нэг жилийн сургалтын төлбөр
| Нэг жилийн сургалтын төлбөр | |
|---|---|
| Сонгон шалгаруулалтын хураамж | 20.000 иен |
| Элсэлтийн хураамж | 60.000 Иен |
| Сургалтын төлбөр | 600.000 иен |
| Байгууллагын төлбөр | 48.000 иен |
| Бусад зардал (сургалтын материал гэх мэт) | 40.000 иен |
| Нийт | 768.000 иен |
Сургуулийн элсэлт, бүртгэл
- Өргөдөл гаргагчийн үндсэн нөхцөл
⦁ Япон улсад улсад суралцах хүсэл эрмэлзэлтэй байх
⦁ 12 жил (Ахлах сургууль төгссөн, түүнтэй адилтгах боловсролтой) ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
⦁ Тус сургуульд элсэн суралцах сургуулийн ярилцлагад (онлайн) оролцсон байх.
- Элсэлтийн журам
⦁ Өргөдөл гаргах хугацаанд шаардлагатай бичиг баримтыг боловсруулан илгээх
Боловсруулсан бичиг баримтыг Япон улсын цагаачлалын албанд мэдүүлэх
⦁ Цагаачлалын албанаас оршин суух зөвшөөрлийн гэрчилгээ авах.
⦁ 10 сарын элсэлтийн хариу – 8 сарын сүүлээр
⦁ 1 сарын элсэлтийн хариу – 11 сарын сүүлээр
⦁ 4 сарын элсэлтийн хариу – 2 сарын сүүлээр
⦁ 7 сарын элсэлтийн хариу – 5 сарын сүүлээр