Exquisite Goods

Ханшин Төмөр зам, авто засварын инженeр,технологийн коллеж

Сургуулийн танилцуулга

Ханшин Төмөр зам, авто засварын инженeр,технологийн коллеж 1989 онд Хёого мужийн Кобэ хотын Нагата дүүрэгт байгуулагдсан.

Тус  инженeр технологийн коллеж нь төмөр зам, авто засвар үйлчилгээний салбарт нарын мэргэжлийн мэдлэг боловсролтой чадварлаг боловсон хүчин бэлтгэдэг. Тус сургууль нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орчин үeийн тeхник тeхнологид суурилсан сургалтын тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, мэргэжлийн тусгай танхимуудыг сургалтанд ашиглаж онол практик хосолсон сургалтын тусгай арга зүйг нэвтрүүлсэн сургууль юм.

Сургуулийн орчин

Кобэ хотод 30-н улсаас ирсэн 50000 гаруй гадаад хүмүүс сурч, ажиллаж амьдардаг. Нагата дүүрэгт гадаад хүмүүс ихээр амьдардаг учраас анх удаа ирэх оюутануудад  амар тайваны баталгаа хот юм.. Ханшин Төмөр зам, авто засварын инженeр технологийн Коллеж нь та бүхний амьдрах бүхий л орчинг бүрдүүлсэн /спорт танхим, бие дааж сурах сургалтын өрөө, бялдаржуулах танхим, үнэгүй Wi-Fi/ орчинтой. Автомашин, мотоциклын засвар, үйлчилгээний инженерийн байгууламж, төмөр замын системийн байгууламж зэрэг оюутан сурагчдад сурах нөхцөл бүрдсэн 6000м квадрат сургуулийн талбайтай. 

Сургалтын төлбөр

Сургалтын төлбөр болон бусад зардлыг оршин суух зөвшөөрөл олгосноос хойш 2 долоо хоногын дотор шилжүүлнэ. Шилжүүлгийг баталгаажуулсаны дараа бид танд “Элсэлтийн зөвшөөрөл” “Оршин суух гэрчилгээ”-г илгээх болно. Хүлээж авсны дараа Японы Элчин Сайдын Яаманд виз мэдүүлэн онгоцны тийзээ захиалж Япон улсад зорчино.

⦁ Тус сургуульд элсэх бичиг баримтын эх хувийг өгөхдөө төлбөрөө төлнө.

Хугацаа Төлбөр
1.6 жилийн сургалт 1 118 000 иэн
2 жилийн сургалт 1 463 000 иэн
Автомашины засвар үйлчилгээний инженерийн салбар Мотоциклийн засвар үйлчилгээний инженерийн салбар Төмөр замын системийн салбар
Эхний жилийн төлбөр 1 410 000 иэн 1 430 000 иэн 1 300 000 иэн
2 дахь жилийн төлбөр 210 000 иэн 270 000 иэн 210 000 иэн

Сургуулийн элсэлт, бүртгэл

Өргөдөл гаргагчын үндсэн нөхцөл
Япон хэлний сургуульд элсэх
⦁ Япон улсад улсад суралцах хүсэл эрмэлзэлтэй байх.
⦁ 12 жил (Ахлах сургууль төгссөн, түүнтэй адилтгах боловсролтой) ба түүнээс дээш боловсролийн зэрэгтэй байна.
⦁ Сургуулиа (Их дээд сургууль) төгсөөд 5-с дээш жил болоогүй байх.
⦁ Тус сургуульд элсэн суралцах сургуулийн ярилцлагад (online) оролцсон байх.

⦁ Өргөдөл гаргах хугацаанд шаардлагатай бичиг баримтыг  боловсруулан илгээх. Боловсруулсан бичиг баримтыг Япон улсын цагаачлалын албанд мэдүүлэх.
10-н сарын элсэгчдийг ажилд авах хугацаа –       4н сарын сүүл
⦁ Цагаачлалын албанаас оршин суух зөвшөөрлийн гэрчилгээ авах.
 10-н сарын элсэлтийн хариу    –    08 сарын сүүлээр
 04-н сарын элсэлтийн хариу    –    02 сарын сүүлээр