Хоцүма Япон хэлний сургууль












Сургуулийн танилцуулга
Хоцүма Япон хэлний сургууль нь Гифү, Осака, Токио, Нагояа мужуудад нийт дөрвөн салбар сургуультай. Тус сургууль нь 2008 онд байгуулагдсанаас хойш олон улсын оюутнуудыг хүлээн авч, Гифү дэхь Япон хэлний сургуульд төвтэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн. Хоцүма Япон хэлний сургуулийн эрхэм зорилго: Зөвхөн Япон хэл заахаас гадна “Японы нийгэмд өрсөлдөхүйц олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтнийг бэлтгэх” явдал юм. Оюутнуудын Япон улс дахь амьдралаар дамжуулан Япон хэлний мэдлэгийг дээшлүүлээд зогсохгүй хүн болж өсч хөгжих боломжтой орчныг бий болгохын тулд багш, ажилчид өдөр бүр хичээн ажилладаг. Тус сургууль нь элсэн суралцагч оюутан бүртээ зөөврийн компьютер бэлгэнд өгдөг учраас цахим тэмдэглэл хөтлөх, гэрийн даалгавар хийхэд техникийн асуудал тулгарахаас сэргийлдэг.
Сургуулийн орчин
Хоцүма Япон хэлний сургуулийн дөрвөн салбар нь бүгд хотын төвд байрладаг. Гифү дэхь төв сургууль руу Мэйсэцү автобусны терминалын 4-р зогсоолоос “Хотын захиргаа” эсвэл “Хотын олон нийтийн байгууламж” чиглэлийн автобусанд сууж, “Эзоэ” буудал дээр бууж, явганаар 5 минут явдаг.
Токио дахь салбар сургууль руу Яманотэ, Сэйбү-Шинжүкү болон Токио-Метро Тозай шугамын галт тэрэгнүүдэд сууж, оюутны гудамж гэгддэг Такаданобаба буудал дээр бууж, 8 минут алхаж хүрнэ.
Осакагийн салбар сургууль руу Кинтэцү Нагано шугамын галт тэргэнд сууж, Каваниши буудал дээр буугаад тэндээс 5 минутын турш явган алхаж хүрнэ.
Дөрөв дэхь сургууль болох Нагояа салбар сургуульд Кинтэцү Нагояа шугамны галт тэргэнд сууж, Коганэ буудал дээр буугаад тэндээс 3 минутын турш явган алхаж очно. Сургуулиуд руу очиход төв шугамын галт тэргээр явж хүрдэг учраас оюутнуудад байр түрээслэх, ажилдаа ирж очих зэрэг замдаа зарцуулах хугацаа богино байдаг.
Гифү, Осака, Нагояа хотын сургуулиудын эргэн тойрон нь ногоон байгууламж, цэвэр агаар болон хотжилтыг хослуулахаас гадна, цагийн ажлын олдоц ихтэй учраас амьдрахад таатай нөхцөлтэй. Бүх сургуулиуд “Барилга дотор тамхи татах хориотой” учраас цэвэр цэмцгэр орчинтой, анги хамт олны уур амьсгалыг бүрдүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сургуулийн гадна орчин, анги танхимын цэвэрлэгээг оюутнууд хариуцдаг.
Сургалтын төлбөр
Сургалтын төлбөр болон бусад зардлыг оршин суух зөвшөөрөл олгосноос хойш 2 долоо хоногийн дотор шилжүүлнэ. Шилжүүлгийг баталгаажуулсны дараа сургуулийн зүгээс “Элсэлтийн зөвшөөрөл”, “Оршин суух гэрчилгээ”-г илгээнэ. Эдгээр бичиг баримтыг хүлээж авсны дараа Япон Улсын Элчин Сайдын Яаманд виз мэдүүлэн, онгоцны тийзээ захиалж, Япон улс руу зорчино.
- Төлбөрийн нөхцөл
Япон хэлний сургалт
1 жил
800,000 иен
1.6 жил
1,170,600 иен
2 жил
1,500,000 иен
Тэтгэлэг
- Японы засгийн газрын урамшуулал
Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамны гадаад оюутны сургуулийн урамшууллын төлбөр 30,000-42,000 / сард/
Сургуулийн элсэлт, бүртгэл
- Элсэлтийн шалгалтын арга
⦁ Бичиг баримт шалгах
⦁ Цахим ярилцлагын шалгалт
⦁ Япон хэлний түвшин тогтоох тест
- Өргөдөл гаргагчийн үндсэн нөхцөл
⦁ Япон улсад суралцах хүсэл эрмэлзэлтэй байх
⦁ ЕБС төгссөн болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
⦁ Их, дээд сургуулиа төгссөнөөс хойш 5-аас дээш жилийн хугацаа өнгөрөөгүй байх
- Элсэлтийн журам
⦁ Өргөдөл гаргах хугацаанд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн сургууль руу илгээнэ. Боловсруулсан бичиг баримтыг сургуулийн тал шалган, бүрэн байгаа тохиолдолд Япон улсын цагаачлалын албанд оршин суух зөвшөөрөл хүснэ.
⦁ Ярилцлаганд орох
⦁ Цагаачлалын албанаас оршин суух зөвшөөрлийн гэрчилгээ авах