Exquisite Goods

Education center of JAPAN – ECJA

"Дэлхийн боловсролыг тэгш байдлаар"

Олон улсын боловсролыг дэмжих ECJA төв нь олон улсын боловсролыг дэмжих хүрээнд тэтгэлэгт хөтөлбөрүүдийг явуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд Япон улс болон Монгол улсын найрамдалт хамтын ажиллагааг дэмжин эдийн засаг санхүүгийн боломж хомс, шууд ажлын байранд гарч ажиллах иргэдэд туслах зорилготой хөтөлбөр юм.

(+976) 9905-1820

Тэтгэлэгт хөтөлбөрүүд

01

Тояама тэтгэлэгт хөтөлбөр

02

Сонины тэтгэлэг хөтөлбөр

03

“Super Court” тэтгэлэгт хөтөлбөр

Тояама тэтгэлэгт хөтөлбөр

2015 оноос хойш хэрэгжиж байгаа Япон улсын Тояама мужийн эмнэлэг, Япон улсын “Тояама коллеж”-уудтай хамтран асаргааны чиглэлээр тэтгэлэгт хөтөлбөр явуулж эхэлсэн юм. Япон улсын хөдөрмөрийн зах зээлд эрэлт ихтэй сувилагч болон туслах сувилагч мэргэжлээр боловсон хүчнээ бэлтгэх зорилготойгоор “Тояама” мужийн эмнэлгүүд эрүүл мэндийн чиглэлээр суралцах сонирхолтой 20-30 насны сонгон шалгаруулалтанд тэнцсэн иргэдийг 3 жилийн хугацаанд Япон улсын Тояама коллежид суралцах эрхийг олгож суралцах хугацааны сургалтын тэтгэлгийг 100 хувь хариуцан ажилладаг.

Суралцагч нь тэтгэлэгээр сурч төгсөөд Япон улсын Тояама мужийн эмнэлэгт үндсэн ажилтнаар эзэмшсэн мэргэжлээрээ 5 жил ажиллана. Энэ санамж бичиг нь талуудын хоорондын эрх үүргийн харилцааг зохицуулахад оршино.

⦁ Суралцах 3 жилийн хугацааны сургалтын төлбөр
⦁ Суралцах 3 жилийн хугацааны байрны төлбөр
⦁ Суралцах хугацаанд сар тутамд 1.200.000₮ тэтгэмжтэй /степент/

⦁ Япон улсад ажиллах, амьдрах хүсэл сонирхолтой байх
⦁ Сувилахуйн чиглэлээр суралцах хүсэл сонирхолтой
⦁ Бүрэн дундаас дээш боловсролтой
⦁ 20-26 насны иргэд
⦁ Япон хэлний N3 болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй

Сонины тэтгэлэг хөтөлбөр

Япон улсад хэлний бэлтгэлд суралцангаа сонин тараах ажил хийж, сургалтын төлбөрөө бүрэн даалгах тэтгэлэгт хөтөлбөр юм.

⦁ Асран хамгаалагчтай ярилцлаганд орно.Япон хэлний бичгийн шалгалт өгөх.
⦁ Япон хэлийг хичээнгүйлэн тууштай суралцаж, хичээллэх хүсэл сонирхолтой байх.
⦁ Япон улсын хууль дүрмийг чандлан баримтлах чин сэтгэлтэй байх.
⦁ Сонин түгээлтийн компанын хариуцагч менежерийн зааврын дагуу сахилга баттай зөв амьдарч чадах.
⦁ Япон хэлний N4 түвшинтэй байх.
⦁ Япон улсад нэвтрэхээс 3 сарын өмнө мотоциклын үнэмлэх авсан байна.
⦁ Бие бялдар болон оюун санааны хувьд эрүүл байх
⦁ Цалин сард 110,000 иэнээс 120,000 иэн байна./ бүс нутгаасаа хамаараад Цалин, цагийн хөлс нь өөр өөр байна/.
⦁ Дотуур байр үнэгүй. /1 өрөөнд 2 хүн байна/
⦁ Дотуур байранд хэрэглэх цахилгаан, газ, усны төлбөрийг Компани хариуцна.
⦁ Сургууль руугаа явах унааны зардлыг Компани хариуцна.
⦁ Сонин түгээлтийн ажил хийх үеийн даатгал төлөгдөнө.
⦁ Долоо хоногийн 1 өдөр амарна. / Бүтэн сайн болон бүх нийтийн амралтын өдрүүдэд орой түгээлт хийхгүй.
⦁ 1 жилийн хугацаанд маш сайн хичээж сурах, ажил, амьдралдаа тэргүүний байсан оюутанд тэтгэлэг болгож 300.000 иэн олгоно.

“Super Court” тэтгэлэгт хөтөлбөр

2018 оноос хэрэгжиж буй ‘Super Court’ хөтөлбөр нь асрахуй сувилахуйн чиглэлээр Япон улсад суралцаж, ажиллахаар төлөвлөж буй иргэдэд зориулагдсан хөтөлбөр бөгөөд Кансэй мужийн Япон улсын хууль зүйн яамны Цагаачлалын албанаас магадлан итгэмжлэгдсэн Осака Япон хэлний сургууль, Лэйборфорс ХХК хамтран хэрэгжүүлж байна.

Япон улс болон Монгол улсын найрамдалт хамтын ажиллагааг дэмжиж, эдийн засаг санхүүгийн боломж хомс, асаргаа сувилахуйн чиглэлээр шууд ажлын байранд гарч ажиллах иргэдэд туслах зорилготой.

Анагаах ухааны чиглэлээр Их Дээд сургууль, Коллеж, Мэргэжлийн асрагчын дамжаа курс төгссөн иргэдийг Япон улсад 1 жил болон 1,6 жил Япон хэлний сургуульд суралцуулан ажлын байраар хангах, Япон хэлний сургалтын төлбөрийг эргэн төлөх нөхцөл болзолтой олгоно.

Сургалтын хугацаа
Сургалтын төлбөр
1 жил
768,000 иэн
1,6 жил
1,112,000 иэн

⦁ Асаргаа сувилахуйн чиглэлийн ажлын байраар шууд хангана
⦁ Дотуур байрны зардлын 60% хөнгөлөлт (wifi, цахилгаан, ус, газны төлбөр багтсан). / 7,000+10,000 иэн/ -ийн зардлыг өөрөө хариуцах
⦁ Унааны зардал (Ажил сургуульд ирж очих унааны зардал)
⦁ Япон улс дахь Эрүүл мэндийн үзлэг, даатгал

⦁ Анагаахын чиглэлээр Их Дээд сургууль болон коллежи төгссөн, түүнчлэн асаргааны сургалт дамжаанд хамрагдаж төгссөн байх.
⦁ Ахлах сургуулийн 12 дугаар ангийн боловсрол , түүнээс дээш боловсролтой байх
⦁ Сургуулиа төгссөнөөс хойш 5 жил болоогүй байх
⦁ Урьд өмнө Япон улсад суралцаж байсан түүх намтаргүй байх
⦁ Урьд өмнө Япон улсад оршин суух зөвшөөрөл хүсэж, татгалзсан хариу авч байгаагүй байх
⦁ Бие сэтгэцийн хувьд эрүүл байх, Биедээ шивээсгүй байх
⦁ Япон хэлний N5 болон N4 түвшнээс дээш батламж, сертификаттай байх
⦁ Гэр бүлийн гишүүдээс Япон улсад ажиллаж суралцддаггүй байх, түүнчлэн суралцах төлөвлөгөөгүй байх.

“Дэлхийн боловсролыг тэгш байдлаар”