Exquisite Goods

About us

ようこそEDUCATION CENTER OF JAPANへ

тоёомя

Мэндчилгээ

Дэлхийн өнцөг булан бүрт суугаа эрдэм номд суралцах ирмүүн хүсэлдээ хөтлөгдөж манай ECJA байгууллагын цахим хуудсанд зочилж буй та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Бид “Дэлхийн боловсролыг тэгш байдлаар” түгээж, олон улсад бэлтгэгдсэн боловсон хүчнийг бий болгохыг эрмэлзэж, үүнийхээ дагуу олон тэтгэлэгт хөтөлбөр, мэргэжлийн дадлага, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, улс хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монголын ирээдүйн залгамж халаа болсон залуучууддаа бусад улс оронд сурч боловсрох, хөгжих боломжийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Аливаа улс орны хөгжлийн цөм нь чанар сайтай боловсролын системд оршдог. Дэлхий нийтийн хөгжил дэвшилд түүчээлэх ур чадвартай, эргэцүүлэн бодогч, нийгмийн тэгш зохистой оролцоо бүхий иргэдийг бүрдүүлэхэд, боловсролоос илүү хүчтэй нөлөөлөх зүйл үгүй билээ.
Хөгжиж буй орны залуучуудын хамгийн том давуу тал бол “Бусад өндөр хөгжилтэй улс орны хэл, соёлыг суралцах, цаашлаад сурч ажиллах нөхцлөө бүрдүүлж, үргэлж хөгжих хүсэл эрмэлзлээр дүүрэн байдаг”-т оршдог. Яг үүнтэй адилаар Монгол залуучуудынхаа хүсэл эрмэлзэлд нийцсэн, сурах орчин нөхцөл сайтай, оюутнуудаа үргэлж дэмжиж, хөгжих нөхцлөөр хангадаг олон улсын боловсролын байгууллагуудтай бид хамтран ажиллаж тухайн улсад суралцахаар явсан оюутнууддаа ч тасралтгүй анхаарал тавьж, тулгарсан асуудлуудад нь хамтдаа шийдэл олохыг эрмэлздэг.
Дэлхий нийтээр тархсан КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор олон улс оронд зорчих хөдөлгөөн хязгаарлагдаж, даян дэлхий урьд өмнө байгаагүй сорилтуудтай тулгарч байна. Гэвч бэрхшээл дунд боломж үргэлж байдаг учраас үүнийг бид хайж олох нь чухал юм. Эв нэгдэлтэй хамтын ажиллагаа нь цар тахлыг ялах хамгийн хүчтэй зэвсэг учраас хүнд хэцүү нөхцөл байдлыг хамтын хүчээр даван туулж чадна гэсэн итгэлээр Та бүхэнд эрүүл энхийг хүсэн мэндчилж байна.
БАЯРЛАЛАА.

企業理念・ビジョンЭрхэм зорилго: 目標

Дэлхийн боловсролыг Монгол залууст тэгш байдлаар түгээж, Олон улсад бэлтгэгдсэн боловсон хүчнийг бий болгоход бидний зорилго оршино.

Түүхэн мөч

Боловсон хүчний танилцуулга

Япон хэлний багш

Б.Мөнх-Эрдэнэ

Сугалтын төвийн эрхлэгч Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Япон хэлний орчуулагч, багш мэргэжлээр төгссөн. Мэргэжил дээшлүүлсэн байдал: МУБИС “Багшлах мэргэжил”-ийн сургалт Мэргэжлээрээ ажилласан туршлага: 7 жил

Н.Болор-Эрдэнэ

Сургалтын төвийн багш Отгонтэнгэр Их Сургуулийг япон хэлний багш, орчуулагчаар, Япон улсын Бүнкёо их сургуулийн гадаад оюутны тэнхимд суралцаж төгссөн. МУБИС “Багшлах мэргэжил”-ийн сургалтаар мэргэжил дээшлүүлсэн. Ажлын туршлага 6 жил

Хамтын ажиллагаа

ECJA байгууллага нь Монгол улсын боловсролын систeмд нөлөөлөхүйц төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, МУИС, ШУТИС, ХААИС, СИТИ Их сургууль, ИЗОУИС, Монос ЭЗШУИС-тай хамтран ажилладаг. Одоогийн байдлаар хөтөлбөрүүдэд хамрагдан нийт 480 гаруй оюутан залуусыг Япон улсад мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг туслалцааг үзүүлэн, хамтран ажиллаж байна.

Түүнчлэн Их дээд сургуулиудын оюутны холбоодтой хамтран Их дээд сургуулийн оюутан залууст ажлын гараагаа эхлэх, олон улсын Их дээд сургуулиудад магистр, докторын зэргээр дэвшин суралцахад нь дэмжлэг үзүүлж байна.

Бид Япон улсын Eiko Япон хэлний сургууль, Оsaka Япон хэлний сургууль,Seigan Япон хэлний сургууль, Ёкохама ҮМСА бизнес, Анагаах ухааны коллеж, Ёкохама олон улсын боловсролын академи, Мэйсэй мэдээлэл технологи, Бизнесийн коллеж, Ханшин төмөр зам, авто засварын инженер, технологийн коллеж зэрэг коллеж, Хоцүма Япон хэлний сургууль зэрэг Их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, жил бүр 80-100 орчим оюутныг Япон улсад ирээдүйн боловсрол, мэргэжлээ эзэмшихэд нь дэмжин ажиллаж байна.

Түүнчлэн Япон улсын аж ахуйн нэгж, албан байгууллагуудтай хамтран нийгмийн тэгш оролцоо, боловсролын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Toyama” тэтгэлэг, “Super court” тэтгэлэг, Сонингийн тэтгэлэг зэрэг Япон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байгаа нь нийгэмд үзүүлэх бидний томоохон хувь нэмэр юм.

Хамтран ажилладаг Япон улсын сургуулиуд 日本の交流協定校
Хамтран ажилладаг Монгол улсын сургуулиуд モンゴルの交流協定校

“Дэлхийн боловсролыг тэгш байдлаар”